Холимог багийн тэмцээнд Германы багт ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр (2021.07.31) болж байна. Манайхан эхний шатанд БНСУ-ын багтай таарч, 4:1 ялсан. 

Дараа нь ОХУ-ын багтай барилдаж, 2-4 ялагдсан манай баг дагах барилдаанд Германтай учирлаа. Германы шигшээ баг Японы багийг бараг хожих шахсан хүчирхэг баг.

Энэ тэнцүүхэн өрсөлдсөн ч 2:4 ялагдлаа.

Манай Д.Сумъяа өмнөх барилдаанд мөрөндөө гэмтсэн нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top