Орчин үед минималист амьдралын хэв маяг хүчээ авч, өндөр хөгжилтэй улс орнуудад өөр өөрийн гэсэн хэв маяг онцлог чиглэлээр хөгжиж, хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод байна. Сүүлийн үед энэ хандлага хэв маяг Монгол улсад ч түгэн дэлгэрч олон хүмүүс тэр дундаа олны танил нийгэмд нэр хүндтэй, нөлөө бүхий эрхмүүд минималист амьдралын хэв маягийг эрхэмлэн дагах болжээ.
МИНИМАЛИСТ ИНТЕРЬЕР ДИЗАЙН ГЭЖ ЮУ ВЭ?
Өнөө үед ихэнх хүмүүс минимализм хэмээх ойлголтыг мэддэг болсон бөгөөд энэ нь аливаа зүйлийг хамгийн энгийн хэлбэрт буулгаж, байгаль экологид ээлтэй амьдрах явдал юм. Үүнийг урлаг, амьдралын хэв маягаас эхлээд архитектур, интерьер дизайнд ч хэрэглэж болно.
Минималист интерьер дизайн нь модерн интерьер дизайнтай маш төстэй бөгөөд хэт ганган чамин биш энгийн, өөр өөрсдийн утга учрыг илэрхийлэх, гоо зүйн үзэмжтэй эд зүйлсийг ашиглан энгийн орчинг бүрдүүлэхэд оршино.
Энэ нь ихэвчлэн хэдхэн чухал элементүүдийн хэлбэр, өнгө, бүтэц дээр төвлөрдөг бөгөөд зай завсаргүй тавилгаас илүү чөлөөтэй шал, гэрэлтүүлэг, геометрийн хэлбэртэй функциональ тавилгыг ашигладгаараа бусад интерьерийн шийдлүүдээс давуу талтай.
Минималист интерьерийн шийдэл нь илүү чимээгүй, даруу төлөв юм шиг санагддаг ч интерьер дизайны ба урлаг гоо зүйн мэдрэмжээ өөртөө итгэлтэйгээр дүрслэх боломж олгодог. Минималист интерьерийн шийдэл нь орчин үеийн, Японы, Скандинавын гэсэн 3 төрөл байдаг
бөгөөд 1-2 өнгөний хослолоос бүрддэг.
МИНИМАЛИСТ ИНТЕРЬЕРИЙГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ?
Минималист унтлагын өрөө
Минималист унтлагын өрөөний ор нь толгойгүй, намхан хүрээтэй байвал илүү тохиромжтой байна гэж үздэг. Орны хүрээ нь төмөр, хөнгөн цагаан эсвэл модон байж болох ч цэвэр доторлогоотой, ил тод чимэглэлгүй байвал тохиромжтой.
Унтлагын өрөөний эргэн тойронд өндрийн өөрчлөлт бага байх тусмаа сайн. Минималист хийцтэй орны дэргэдэх тавилга нь шоо хэлбэрийн шүүгээ эсвэл ортойгоо ижил өндөртэй тавиур байх хэрэгтэй. Гэрэлийн хувьд ханын гэрэл юм уу дангаар байрлах гэрэл байвал зүгээр.
Харин орон доороо шүүгээ, шургуулга гэх мэт зүйлийг суурилуулж өгөх нь өрөөний минималист хэв маягийг тийм ч их сүйтгэхгүй.
Минималист зочны өрөө
Зочны өрөөний минимал шийдэл нь ижил төстэй тавилгуудыг, нэг төрлийн өнгөөр дагнан тохижуулах юм. Жишээ нь буйданг явган урт байдлаар сонгон, түүнтэй ижилхэн материал орсон дөрвөлжин эсвэл гурвалжин түшлэгтэй сандалтай хослуулж байрлуулж болно. Хурц өнцөг нь тав тухыг тийм ч их алдагдуулахгүй. Зарим хүмүүс том өрөөгөө цементен өнгөлсөн шалтай байлгадаг нь интерьерийн хурц шийдэл болон минимал хэв шинжийг агуулсан гэж үздэг. Цөөн хэдэн ижил тавилгатай байхаас гадна ханын уран зураг эсвэл сонин содон гэрлийн бүрхүүлийг байрлуулах нь минималист том өрөөний хамгийн чухал зүйл юм.
Минималист гал тогоо
Гал тогооны өрөөний дизайн нь минималист интерьерийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь энэ өрөөг интерьер дизайны хувьд гэрийн зүрхэн хэсэг гэж үздэг байна. Энд гоёл чимэглэл, декорийн сонголт хийхдээ минималист гэж баригдахгүй байх нь таны гэрийг бүхэлд нь чимэх болно.
Гал тогоо нь шүүгээ, шал, плита, цахилгаан хэрэгслийг хооронд нь уялдуулдаг тул өнгө, материалын хослолыг харах хамгийн өндөр боломжтой өрөө болдог. Хоёр өнгөний дүрмийг баримтлах хэрэгтэй. Үүнд: гантиг, өнгөлсөн бетон, хар боловсруулсан металл гэх мэт байж болно.
Минималист угаалгын өрөө
Минималист амьдралын хэв маяг бол нээлттэй төлөвлөгөөтэй бодлын их сургууль юм. Та энэ угаалгын өрөөнөөс санаа аваарай. Учир нь угаалгын өрөө нь тансаг люкс загвараас энгийн хүртэлх ямар ч дизайнтай байж болно. Бүхэлдээ шүүгээ байх нь тохиромжтой байдаг бөгөөд харин тавилгын өнгө хана болон шалын өнгөтэй ижил байх хэрэгтэй. Гэрэл болон цонхны хүрээний өнгө өөр байхад жижиг чимэг болдог.
Харин Монголд минималист болон эргономик хэв шинжийг агуулсан The White hill residence нь нийт 124 айлын цагаан өнгөний зохицол бүхий нумарсан экстерьер дизайнтай, минимал амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүмүүст хамгийн тохиромжтой орон сууц билээ.
Хотын хамгийн цэвэр агаарын бүсэд минимал амьдрах боломжийг The White hill residence танд олгож байна.