Афганистаны Засгийн газар талибуудын гарт шилжсэнээс хойш эх орноосоо дүрвэх афганчуудын тоо өссөөр байна. Гэхдээ хэчнээн афган хүн эх орноо орхиж гарсан нь тодорхойгүй байгаа юм. Талибууд Афганистаны хөрш орнуудтайгаа хуурай замаар хиллэдэг хэсгийг хянаж байгаа бөгөөд энэ нь жирийн иргэдийн улсаа орхих гэсэн оролдлогод ихээхэн саад болж байна. Хил хаалттай өнөөгийн нөхцөлд арилжааны нислэг байхгүй, гагцхүү АНУ-ын зохион байгуулж буй нүүлгэн шилжүүлэх тусгай үүргийн нислэгээр л эх орноосоо гарах боломжтой тул афганчууд уг онгоцонд багтах гэж нисэх буудлын хашаанд олон мянгаараа цуглан, шахцалдан, олны хөлд дарагдсанаар 10 гаруй хүн амиа алдаад байна. Талибууд нүүлгэн шилжүүлэлтийн хугацааг наймдугаар сарын 31-нээр дуусгавар болгон тооцож, үүнээс хойш улсаасаа нэг ч хүн гаргахгүй гэж мэдэгдэж байв. Харин наймдугаар сарын 23-нд мэдэгдэл хийхдээ, шаардлагатай баримт бичигтэй л бол наймдугаар сарын 31-ний өдрөөс ч хойш афганчууд эх орноосоо явж болно гэдгийг онцолжээ. НҮБ -ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар “Өнөөдрийн байдлаар аюулд өртөж болзошгүй хүмүүст тодорхой гарц байхгүй байна” гэжээ. Гэсэн хэдий ч дүрвэгсэд гарц олж, эх орноо орхисоор байгаа юм. Талибууд Кабулыг эзлэн авснаас хойш олон мянган афган хүн Пакистан руу нэвтэрсэн бол 1500 орчим афган Узбекстанд нэвтэрч, хилийн ойролцоо майханд амьдарч байгаа аж. НАТО -гийн албаны хүний мэдээлснээр талибууд Кабулыг эзэлснээс хойш 18 мянга гаруй хүнийг нисэх онгоцны буудлаас авсан ч тэдний хэд нь Афганистаны иргэн байсан нь тодорхойгүй байна. НҮБ -ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зургаадугаар сард гаргасан тайланд 14 сая хүн буюу нийт хүн амын гуравны нэгээс илүү нь өлсгөлөнд нэрвэгдээд байгааг онцолсон байдаг.
ӨНГӨРСӨН ЖИЛ АФГАНЧУУД АЛЬ УЛСЫГ ХАМГИЙН ИХ ЗОРЬСО БЭ
Хөрш зэргэлдээ орнууд болох Пакистан, Иран өнгөрсөн онд Афганистанаас хамгийн олон дүрвэгч хүлээн авсан байна. Бараг 1.5 сая афган хүн 2020 онд Пакистан руу дүрвэсэн бол НҮБ -ын Дүрвэгсдийн комиссын мэдээлснээр Иран 780 мянгыг хүлээн авчээ. Харин Герман 180 мянга гаруй, Турк руу 130 мянган хүн дүрвэсэн байна.
УЛС ОРНУУД АФГАНИСТАНД ЯМАР ТУСЛАМЖ САНАЛ БОЛГОСОН БЭ
Иран
Пакистан
Тажикстан
УзбекИстан
Их Британи
АНУ
Канад
Европын холбоо
ХБНГУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Дүүпүү минь орос, хятад 2 талибуудын засгийг хүлээн зөвшөөрчихлөө.
Хятадууд талибуудын засгийг хүлээн зөвшөөрчихлөө.Буцаагаад тушаачихлна.
Oros abah hergtei.Ebropiin Uls ornuud Siriin bolon umnud afrikaas irsen end tendjin tsgaachdaar duurtseen abahijn arga ch bhgui.\nOdoo Ebropt Siriin tsgaachid geed ih peedger humuus yabaad bh um.Hezee bhdaa tsgaach humuus nohoi tejeedeg be uuriguu yaya gej bmaar estoo oilgohgui
hyatadduud yaagaad avdagguim bol,