Галт тэргэн дээр зорчигчид

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Галт тэрэгний дотор биш, дээр нь сууж  явах нь Бангладешт 50 гаруй жилийн өмнө дэлгэрсэн. Хожмоо шашны баярын үеэр галт тэргэнд чихэлдэх олноос залхсан залуус вагоны дээр үсэрч гараад салхи “амтлан” явах болж.

Өдгөө хүмүүс улс төр, шашны шалтгаанаар бус, мөнгөө л хэмнэх гэж галт тэргэн дээр аялах болжээ. Тасалбар шалгагчид вагоны дээвэр рүү авирахгүй, хэнтэй ч чихцэлдэхгүй, амар бас аюултай аялал. Гэвч бангладешчүүдийн хувьд энэ нь бараг л урлагийн хэмжээнд хүртлээ хөгжжээ. Тэд эхлээд  цагдаа, тасалбар шалгагч нарт харагдалгүйгээр суух, дараа нь галт тэрэгний дээвэр дээрээс ойчихооргүй эвтэйхэн байрлал олох хэрэгтэй гэнэ.

Томоохон хотод ажилладаг атлаа алслагдсан дүүрэг, хотын ойролцоох тосгон, сууринд амьдардаг хүмүүс галт тэргээр ингэж явах нь элбэг. Хүүхэд, эмэгтэйчүүд ч ялгаагүй аюултай аяллаас татгалздаггүй. Цагдаа нар ийм “туулай”-нуудыг шууд саатуулах, баривчлах, шийтгэх эрхтэй.

“Туулай” ангуучлахын тулд тэд урт хулсаар зэвсэглэн харуулд гарах нь бий. Гэвч, ийн аялагчийн тоо цөөрсөнгүй, харин ч мөнгө хэмнэх биш зүгээр л зугаацахын тулд ингэж явдаг залуусын тоо нэмэгдсээр байна.

Сүүлийн жилүүдэд адал явдал эрсэн жуулчид ч галт тэрэгний дээвэр дээр суун аялж, үүнийгээ  “Бангладешийн экстрим”, трэйнсёрфинг гэж нэрлэх болов. Гэвч тэд туршлага багатай тул цагдаа нарт баригдах, мөн замын эргэлтэд галт тэрэгнээс унаж бэртэж гэмтэх, тэр бүү хэл амиа алдах нь ч бий.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.54.94.252) 2021 оны 09 сарын 03

Mongoliig havchuulalgvi gants medee unshaad ongorchihoj bvr boldoggvi yum bh daa. Oorsdiigoo ch davhar doromjilj bgagaa meddeggvi yum uu. Neg l ih ”uhaantnuud”..

0  |  0
Хүн(124.158.96.254) 2021 оны 08 сарын 27

Яг үнэн,хаха.

1  |  0
Зангаа(202.179.24.234) 2021 оны 09 сарын 03

Монголчууд хүн ам цөөхөн тулдаа тэгэхгүй байна түүнээс биш ухаан мэдрэлээрээ Бангладэшүүдээс долоон дор үхэрнүүд ш дээ.

10  |  1
Top