ОХУ-д ковидын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байгаа иргэдээ оролцуулаад нийт 45.4 сая хүн вакцинд хамрагдсан талаар хойд хөршийн Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.
Орост 38.5 сая хүн ковидын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байна.
Түүнчлэн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдэгдсэнээр ирэх арваннэгдүгээр сар гэхэд 100 сая иргэн вакциндаа бүрэн хамрагдсан байх аж.
100 сая иргэн вакцинд бүрэн хамрагдах нь ОХУ-д коронавирусний эсрэг нийтийн дархлаа тогтоход хангалттай тоо гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Орос вакцинаа хийлгэж бгаа шуу дээ