Ашиг бус алдагдал үржүүлдэг төрийн компаниудыг корпораци болгох санал гаргажээ

2021 оны 09 сарын 04

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн байр суурийг Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлж байсан.

 

Тэгвэл өчигдөр /2021.09.03/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах талаар танилцуулга, мэдээллийг хийлээ.

2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Тэгвэл энэ нийт ашгийн 1.1 их наяд нь Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум төгрөг нь Эрдэнэс-Тавантолгой компаниас олсон ашгаас бүрдсэн.

Харин бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн тооцоолол бий. Тэгэхээр ашиг биш алдагдал дагуулж буй компаниудыг цаашид гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн асуудал өнгөрсөн хавар засгийн хуралдаан дээр яригдаж байв.

Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өчигдөр өгсөн мэдээллээр,  улсын хэмжээнд одоогийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэж байна.

 

Түүнчлэн төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгээд корпораци болгох саналыг тус газраас гаргажээ. Ингэснээр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан газруудыг төвлөрүүлж, бодлого нэг газар зангидагдана гэж үзжээ.

Үүний тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг төвлөрүүлэх, хэрэгжүүлэх, салбарын яамдын оролцоог хангасан бүтэцтэй байх, хөрөнгийн болон хүний нөөцийн оновчтой менежмент хийх, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжийг хангах шаардлагатай гэж үзэж байна.

 

Сануулахад, 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг хэлэлцэж,  ойрын хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дараах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгсөн байдаг.

 

  • Стратегийн ач холбогдол бүхий, мөн тусгай үнэ тарифаар зохицуулдаг компаниудыг бодлогын хувьд харьяалах яам, хэрэгжүүлэгч агентлаг нь дэргэдээ авч явах чиглэлээр ажиллуулах,

 

  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зөвхөн төрийн өмч талаас нь хяналтаа тавьж, бүртгэл тооцоог хийх зэрэг хяналтын институт байх,

 

  • Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бүх компанийн худалдан авалт, хөрөнгө оруулалтыг Тендерийн хуулиар зохицуулах, шилэн дансны хэрэгжилтийг төрийн өмчит компаниуд 100 хувь хэрэгжүүлэх,

 

  • Төрийн өмчийн компаниудын гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд компанийн засаглалын хувьд сайжруулах тал руу нь чиглүүлж ажиллуулах,

 

  • Засгийн газрын 43-р тогтоолыг төрийн болон орон нутгийн өмчит бүх компани хэрэгжүүлж, хэмнэлтийн горимд шилжих,

 

  • Орон тооны зохистой түвшнийг тогтоох, оновчтой уридлагаар хангах, дарга нарын тоог цөөлөх,

 

  • Төр 100 хувь эзэмших стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит хуулийн этгээдүүдийг тодорхойлж,  олон нийтэд ил зарлах,

 

  • Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажилласан, хувийн хэвшлийн компаниуд үүргийг нь гүйцэтгэж болох компаниудыг Компанийн тухай хуулийн дагуу татан буулгах, нийлүүлэх, нэгтгэх процессыг эхлүүлэх,

 

  • Хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцааг нь арилжаалах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг гаргах,

 

  • Үйл ажиллагааны чиглэл, санхүүгийн үр ашгийг харгалзан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 34  хүртэлх хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлд нээлттэй хэлбэрээр арилжаалах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр болсон юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.206) 2021 оны 09 сарын 05

Төрийн компаниуд ашиггүй гэд төрөөс үнэ тарифыг нь хүчээр барьж дээр нь туз гэд 9 хүнд шал дэмий цалин дээр нь өөрсөд нь орон тоо юмаа зохицуулар эрх өгмөөр улт төр ороод бөөн шахааны хүн бизнес дэд захиралууд зайлуул

0  |  0
ЗОЧИН(192.82.78.206) 2021 оны 09 сарын 04

Эрчимыхэн их л баян хүмүүс байдаг юм

0  |  0
ДАШ(66.181.188.90) 2021 оны 09 сарын 04

АШИГГҮЙ АЖИЛЛАДАГ 2 ШИЛТГААН БАЙНА. 1-Д ЭНЭ ТӨБЗГ ГЭЖ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ, 2-Т, ТУЗ-ИЙН ГИШҮҮД, ДАРГА ГЭЖ АРЫН ХААЛГАНЫХНЫГ БОЛЬ, ТУХАЙН БАЙГУУЛЛАГА ДАРГА, ЦЭРГЭЭ СОНГОЖ БАЙВАЛ ТӨСВИЙН МӨНГИЙГ ХОВХ СОРОХ НЬ ЗОГСОНО.

1  |  0
Зочин(64.119.21.152) 2021 оны 09 сарын 04

Гэрээт ажилтны системийг нэвтрүүлж ажлаа сайн гүйцэтгэх, улсын төсвийн мөнгийг хэмнэх, цалин тэтгэвэр үэрэг авдаг хүмүүсийг ажлаас гаргах, бүх төрийн байгууллагын ажилтнуудыг цөөрүүлэх зарчим барих ингэхийн тулд 6сар тутамд тухайн хэлтэсээс 1 хүнийг чөлөөлж гаргах зарчмыг бий болгох, улсын эдийн засагт орлого сайн оруулдаг сум баг тосгодод илүү өндөр түвшний статустай болгодог болбол болохоор бгаа юм.

0  |  0
Сарнай(122.201.23.219) 2021 оны 09 сарын 04

Эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн үнэ тарифыг нэгдсэн бодлогоор барьчаад хөдөлгөхгүй болохоор алдагдал хүлээх нь зүйн хэрэг . Одоо цахилгаан дулааны үнэ хянах механизмаа чөлөөл өө.

1  |  0
Top