Нью-Йоркт гурван газар буун дуу гарч, долоон хүн шархаджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Нью-Йоркийн Бронкс дүүрэгт гурван газар буун дуу гарчээ. Эдгээрийн улмаас долоон хүн шархадсан талаар New York Post сонин мэдээлсэн байна.

Цагдаагийн газраас мэдээлснээр эхний зөрчилдөөн ахуйн хүрээнд болсон бөгөөд дөрвөн хүн хөлөндөө шархаджээ. Тэднийг эмнэлэгт аваачсан байна.

Тэгвэл хоёр дахь газар буун дуу гарах үеэр эрэгтэй хүн болон 17 настай хүүхэд шархаджээ.

Гурав дахь газарт нэгэн эрэгтэй дээрэм хийх зорилгоор гал нээж, залуу бүсгүйг мөрөнд нь шархдуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top