Нью Йорк хотын захирагчаар хар арьст цагдаа сонгогдов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

АНУ-ын Нью Йорк хотын захирагчаар Ардчилсан намын нэр дэвшигч, Нью Йорк хотын цагдаагийн газрын ахмад асан Эрик Адамс сонгогджээ.

Саналын хуудасны 78 хувийг тоолоход тэрбээр сонгогчдын 66 хувийг саналыг аваад байна. Түүний гол өрсөлдөгч болох Бүгд Найрамдан намын нэр дэвшигч Керсти Слива 28 хувийн санал авчээ.

Сонгуулийн сурталчилгааны үеэр Адамс Нью Йорк хотын цагдаагийн газрын даргаар эмэгтэй хүнийг томилно гэж мэдэгдэж байв. Тэрбээр мөн дэвшилтэт технологийн тусламжтай хууль хамгаалах байгууллагуудын санхүүжилтийг оновчтой болгох, жижиг бизнест ногдуулах торгуулийн хэмжээг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжийг хангах зэрэг амлалт өгчээ.

Эрик Адамс АНУ-ын хамгийн их хүн амтай хотын захирагчийн албыг хаших хоёр дахь хар арьстан болох юм. Тус хотыг 1990-1993 оны хооронд захирч байсан Дэвид Динкинс анхны хар арьст захирагч болж байв.

Top