АНУ-ын Миннеаполис хотын шүүх цагдаагийн алба хаагч асан Дерек Шовинд Африк гаралтай Жорж Флойдын аминд хүрсний төлөө 22.5 жилийн ял оноожээ.
Шүүгч Питер Кэхилл Шовинд хандаж, ийм төрлийн гэмт хэрэгт оногдуулдаг 150 сарын ялаас арван жилээр илүү хугацаагаар хорих ял оногдуулж байна гэж тайлбарлажээ. “Учир нь энэ шийдвэрийг гаргахдаа таны эрх мэдэл, итгэлийг урвуулан ашигласан, Жорж Флойдын эсрэг үйлдсэн таны онц хэрцгий хандлагыг үндэслэн гаргасан” гэжээ.
Шовин 15 жилийн дараа тэнсэнгээр суллагдах өргөдөл гаргах эрхтэй.
Яллагч тал Шовинд 30 жилийн хорих ял оноохыг хүссэн байна.
Дерек Шовин шүүх хурлын үеэр Флойдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн боловч уучлал гуйгаагүй байна. “Флойдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэхийг хүсэж байна. Ирээдүйд та нарын сонирхлыг татах зарим мэдээлэл гарна. Энэ нь та нарыг багахан ч гэсэн тайтгаруулна гэж найдаж байна” гэж Шовин ялын дүгнэлтийг уншихаас өмнө сүүлчийн үгээ хэлэхдээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Арьс өнгөний үзэн ядалт хэзээ ч сайн юманд хүргэдэггүй. Баталгаа нь Дерек Шовин.