Жорж Флойдыг Хьюстонд оршуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Африк гаралтай америк эр Жорж Флойдыг Хьюстон дахь оршуулгын газарт ээжийнх нь нойрсож буй газрын ойролцоо оршуулжээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр олон зуун хүн цугларсан байна. Ёслол камергүйгээр болсон бөгөөд оролцогчид "Би амьсгалж чадахгүй байна", "Өвдгөө хүзүүн дээрээс минь ав" зэргээр хашгирч байгаад төгсгөлд нь "Бид амьсгалж байна", "Бид амьдарч байна" зэрэг шинэ уриагаа хэлжээ.  

Оршуулгын ёслолыг цагдаа нар хянаж, эмх журам сахиулагчид ёслолд ирсэн хүмүүст ус тарааж, тусалж байжээ.

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод өнгөрсөн тавдугаар сарын 25-нд цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа амиа алдсан африк гаралтай америк эр Жорж Флойдын үхэл АНУ төдийгүй дэлхий дахиныг арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг босоход хүргэсэн билээ. Хүний эрхийг хамгаалж, цагдаа нарын харгис үйлдлийг эсэргүүцсэн жагсаал, хөдөлгөөн олон улсад үргэлжилсээр байна.

с

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top