Нью-Йоркт эмч, сувилагчид хар арьстнуудын эрхийн төлөө жагсжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

АНУ-ын Нью Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд болсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаалд эмч, эмнэлгийн ажилтнууд нэгджээ. Ингэхдээ тэд цуглаанаа коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг хүлээн авах түр эмнэлэгт байрлаж байсан газрыг сонгон авч, зохион байгуулсан байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд “Арьс өнгөний үзэл бол цар тахал”, “Цагаан халаатнууд харуудын амь насны төлөө”, “Биднийг дэмжсэн та нарыг бид дэмжиж байна” гэсэн зурагт хуудас барин жагсжээ. “Цар тахлын энэ үед цагдаа нарт хөнөөлгөхийн тулд хүмүүсийн амь насыг авраагүй” гэж жагсаалыг зохион байгуулагчдын нэг ярьжээ. Хар арьстнууд хүнд нөхцөлд амьдарч байна. Статистик мэдээллээр, хар арьстнууд коронавирусээр халдварлах нь их байна. Ингэхдээ тэдэнд эмнэлгийн үйлчилгээний хүртээмж тэгш бус байдаг гэж хар арьст нэгэн эмч онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top