Америкийн Портленд хотод жагсагчид цагдаа нартай мөргөлдөх үеэр 20 хүн баривчлагджээ. Жагсагчид цагдаа нар руу лонх, чулуу, тоосго, будгаар дүүргэсэн агаарын бөмбөлгүүд зэргийг шидэлсэн байна.
Баривчлагдсан жагсагчдыг нийтийн эмх журам зөрчсөн, цагдаа нар руу халдсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хууль бус үйлдэлд буруутгажээ.
АНУ-д өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс эхлэн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа билээ. Өнгөт арьст америк эр Жорж Флойд цагдаа нарт баривчлагдах үеэрээ амиа алдсаны дараа үүссэн арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагдаагийн хүчирхийллийн эсрэг жагсаал АНУ төдийгүй бусад оронд ч болсон юм.
Портленд хотын эмх замбараагүй байдлын өмнө Сиэтл хотод жагсагчдыг хотын даргын шийдвэрээр хөөж тараажээ. Энэ үеэр олон арван хүнийг баривчилсан байна.
Сэтгэгдэл ( 0 )