Нью Йорк хотын төв Таймс Сквэр талбайд жагсаж байсан хүмүүс рүү нэгэн автомашины дайран орсны улмаас гурван хүн бэртэл авчээ.
Тус хотын төвд цагдаагийн үйлдлийг эсэргүүцэн 300 орчим хүн жагсаж байсан аж. Нью Йорк мужийн Рочестер хотод өнгөрсөн гуравдугаар сард хар арьстан Дэниэл Пруд гэгч хууль хүчнийхэнд саатуулагдах үед амиа алдсан тухай мэдээлэл ил болсны дараа эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулжээ. Урьдчилсан мэдээллээр, түүний толгойд шуудай углаж, хоёр минутын турш толгой дээр нь дарсан байна.
Пүрэв гарагийн орой болсон цуглааны үеэр жагсагчид авто зам дээр унадаг дугуй овоолж, зам хаахыг завдсан байна. Хар өнгийн “Ford Taurus” маркийн автомашин хаалтын өмнө зогсож, дараа нь жагсагчдын дундуур гарахыг завдсан байна. Үүнээс болж гурван жагсагч жижиг гэмтэл авчээ.
Нью Йоркийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр, автомашины жолооны ард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигч нэгэн байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )