Вашингтонд дахин нэг хар арьстан цагдаагийн гарт амь үрэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Вашингтонд цагдаа нар хар арьст хүнийг буудсан тухай Колумбын тойргийн цагдаагийн газар мэдээлжээ.

Хэргийн газар галт зэвсэг олдсон гэж цагдаагийн мэдэгдэлд дурдсан байна. Вашингтон хотын цагдаагийн газрын дарга Питер Ньюсэмийн мэдээлснээр, буудалцаан Анакостиа цэргийн баазаас холгүй гарсан байна. Хэв журмыг сахиулагчид зэвсэглэсэн гэх этгээдүүдийн сууж байсан автомашинд дөхөж очиход хэд хэдэн этгээд машинаас бууж зугтаасан аж. Энэ үед цагдаа нэгэн этгээд рүү гал нээжээ. Буудуулсан хар арьст залуу эмнэлэгт амиа алдсан гэнэ. Амиа алдсан этгээд тэр үед галт зэвсэгтэй байсан гэж үзэж байна гэж Ньюсэм онцолсон байна.

АНУ даяар өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс эхлэн эсэргүүцлийн жагсаал, үймээн самууны давлагаа үүсээд байна. Жагсагчид цагдаа нарын гарт хохирсон эсвэл амиа алдсан хар арьстнуудын хэргийг шударгаар шийдэхийг шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top