Сүүлийн зуу орчим хоног жагсаал, эмх замбараагүй байдалд автаад буй АНУ-ын Портлэнд хотод болсон ээлжит эсэргүүцлийн цуглааны үеэр Холливудын жүжигчин Жон Малковичийн хүү баривчлагдсан тухай “new York Post” сонин мэдээлжээ.
Портлэндэд болсон жагсаалын үеэр нийт 59 хүнийг баривчилжээ. Хамгаалалтын малгай, хорт хийн маск зүүсэн жагсагчид хууль хүчнийхэн рүү Молотовын коктейл шидэж байсан бөгөөд цуглааныг хууль бүс гэж үзсэн байна.
Цагдаагийнханд саатуулагдсан Лоуи Малкович /39 настай/ алдарт жүжигчин эцгийнхээ замыг сонгоогүй бөгөөд IT инженерээр ажилладаг байна. Цагдаагийн илтгэлд дурдсанаар, түүнийг цагдаагийн үйл ажиллагаанд саад учруулсан, танхайрсан гэж үзэн саатуулсан байна.
АНУ-ын Миннеаполис хотод хар арьстан Жорж Флойд гэгч цагдаагийнхны гарт амь үрэгдсэнээс хойш Портлэнд болон бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал сүүлийн гурван сар үргэлжилж, ихэнх тохиолдолд эмх замбараагүй байдал үүсэж байна.
Сэтгэгдэл ( 0 )