Флойдыг хөнөөсөн цагдааг батлан даалтаар суллажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

АНУ-ын хар арьст иргэн Жорж Флойдыг боож хөнөөсөн Миннеаполис хотын цагдаа асан Дерек Шовиныг нэг сая ам.долларын батлан даалтаар хорих газраас нь суллажээ.

Миннесота хотын шүүхийн мэдэгдсэнээр, энэ сарын 7-нд нэг сая ам.долларыг төлж, өмгөөлөгч нь түүний батлан даагч нь болжээ. Ингэснээр, Дерек Шовин 2021 оны гуравдугаар сарын 8-нд болох түүнийг шүүх хурал хүртэл чөлөөнд байх юм.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс хойш чанга дэглэмтэй шоронд хоригдож байжээ.

Флойдын аллагын хэргээр саатуулагдсан хоёр дахь этгээд болох цагдаагийн ажилтан асан Ту Тао өнгөрсөн долоодугаар сард 750 мянган ам.долларын батлан даалтаар суллагдсан бол зургаадугаар сард энэ хэрэгт холбогдсон Томас Лейн, Жеймс Кэнг мөн батлан даалтаар гараад багаа билээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Миннеаполис хотод Африк гаралтай Жорж Флойд гэгчийг хуурамч чек ашигласан хэргээр саатуулах үед Дерек Шовин түүний хүзүүн дээр найм гаруй минутын турш өвдөглөж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ хэрэг явдал дэлхий дахинд арьс өнгөний эсрэг хөдөлгөөн өргөж, эцэст нь эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sara(223.104.3.200) 2020 оны 10 сарын 09

huuramch check bish huuramch 20 usd.

0  |  0
Top