Жорж Флойдыг хөнөөсөн цагдааг буруутай гэж үзэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

 

АНУ-ын Миннеаполис хотын шүүх цагдаагийн алба хаагч асан Дерек Шовиныг хар арьст Жорж флойдын амийг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзжээ.

Шовиныг аллагын бүх гурван зүйл заалтаар буруутай гэж үзсэн байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийг тайван хүлээж авчээ. Ингэснээр Шовинд 40 жил хорих ял ногдуулах боломжтой. Ялын хэмжээ хоёр сарын дараа тодорхой болох аж.

Тэрбээр шүүхийн шийдвэр гартал батлан даалтад байсан бол өдгөө ялын тогтоолыг хорих газар хүлээх юм.

Африк гаралтай Жорж Флойдын аллагын хэргийн ялын дүгнэлт нь урагш хийж буй чухал алхам гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Энэ нь Америкт шударга ёсны зүг хийж буй асар том алхам болох боломжтой гэж тэрбээр онцолсон байна.

Түүний хэлснээр, хэн ч хуулийн дээр байх ёсгүй ба ялын энэ дүгнэлт эл дохиог илэрхийлж байна гэж Байден мэдэгджээ.

Шүүх ялын дүгнэлт гаргасны дараа Жо Байден, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис нар талийгаач Жорж Флойдын ахтай утсаар ярьсан байна.

Цагдаагийн алба хаагч асан Дерек Шовиныг Флойдыг баривчлах үеэр  амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгасан юм. Хэрэг явдал 2020 оны тавдугаар сард гарч, олон нийтийн дунд шуугиан тарьсан билээ. АНУ төдийгүй дэлхийн олон улс оронд цагдаа нарын хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан гарсан.

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(92.88.170.181) 2023 оны 05 сарын 27

Mongold bol dov jalga aimag oron nutgaar ni gaduurxdag \nUlaanbaatariin unagan irged xuduunii xumuusiig teneg mangar buduuleg tsarai muutai ulaan xatsartai geed doromjilj deerelxdeg

0  |  0
zochin(202.126.89.157) 2021 оны 04 сарын 21

Азиуд бол шаравтар самж, харууд бол горилла бич л гэсэн үг тэдэнд.

0  |  0
zochin(202.126.89.157) 2021 оны 04 сарын 21

Цагаан арьстанууд бол хар шар халтаруудаас илүү ухаантай, төгс төгөлдөрт илүү ойртсон хүмүүс л дээ. Азиудыг шаравтар самж, харуудыг горилла сармагчин л гэж хардаг юм шиг байгаан ккк.

0  |  0
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 21

Америкт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй новшнууд байдаг боловч тэд хүн амын өчүшхэн бага %ийг эзэлдэг. Америкчууд бүгд цагаачид уугуул оршин суугч индианчуудын бэлэнчлэх сэтгэлгээг дэмжиж тэднийг зайлуулж оронд нь эзэгнэн суусан байдаг. Тэгсэн мөртлөө хамт цагаачлан боолчлогдсон хар арьстнуудыг ялгаварлан үздэг нь инээдэмтэй хөгийн үзэгдэл. Хүн гэж зарим нь ийм эргүүтсэн новшнууд байдаг. Монголд ч ийм новшнууд зөндөө бий.

0  |  0
Top