АНУ-ын Филаделфиа хотод хоёр цагдаагийн алба хаагч хар арьстны амийг хөнөөсний дараа эсэргүүцлийн жагсаал өрнөөд байна.
Уолтер Уоллес гэгч 27 настай хар арьст залуу хутга барин хууль сахиулагчид руу дөхөх үед зэвсгээ хаях анхааруулга өгчээ. Тэрээр зэвсгээ хаялгүй тэдэн рүү хэдхэн алхмын зайд ойртоход нь цагдаа нар түүн рүү гал нээжээ. Уолтер шархаа даалгүй нас барсны дараа тус хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, улмаар эмх замбараагүй байдалд хүрчээ. Энэ үеэр цагдаагийн 30 алба хаагч бэртэж, 91 хүнийг баривчилсан байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус хот руу Үндэсний гвардийн тусгай бэлтгэгдсэн хэдэн зуун цэргийг хэв журмыг сахиулах, хүмүүсийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, иргэдийн жагсах эрхийг хангуулахаар илгээжээ.
Сэтгэгдэл ( 0 )