АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод Африк гаралтай Жорж Флойдын үхэлтэй холбогдуулан эсэргүүцлийн жагсаал олон хот, мужид өрнөж буй тул 40 гаруй хотод шөнийн цагаар хөл хорио тогтоогоод байна.
Аризона мужийн амбан захирагч Даг Дьюси мужийн нутаг дэвсгэрт бүхэлд нь долоо хоногийн хугацаанд хөл хорио тогтоожээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүсээд буй эмх замбараагүй байдалд шийдвэртэй хариу арга хэмжээ авч, Үндэсний гвардийг дайчлахыг уриалаад байна.
Аризона мужаас гадна Лос Анжелес торойг, Сан Франциско, Беверли Хиллз, Санта-Моника, Баруун Холливуд, Сан-Хосе (Калифорни муж), Денвер (Колорадо), Оринж тойрог болон Майами, Жексонвилл, Орландо (Флорида), Атланта (Жоржиа), Чикаго (Иллинойс), Индианаполис (Индиана), Луисвилл (Кентукки), Детройт (Мичиган), Миннеаполис болон Сент-Пол (Миннесота), Канзас Сити (Миссури), Рочестер (Нью-Йорк), Синсиннати, Колумбус, Дейтон, Толедо и Кливленд (Охайо), Портлэнд и Южин (Орегон), Филаделфи болон Питтсбург (Пенсильван), Чарлстон, Колумбиа и Мертл-Бич (Өмнөд Каролина), Нэшвилл (Теннесси), Даллас болон Сан-Антонио (Техас), Солт-Лейк-Сити (Юта), Ричмонд (Виржиниа), Сиэтл (Вашингтон), Милуоки и Мэдисон (Висконсин) болон нийслэлийн Колумбиа тойрогт хөл хорио тогтоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )