Хар арьст Жорж Флойдын үхлийн шалтгааныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 27

АНУ-ын шүүх эмнэлэг 2020 оны тавдугаар сард цагдаагийн алба хаагчид саатуулагдахдаа амиа алдсан хар арьст Жорж Флойд саатуулагдах үед авсан гэмтлээс бус харин хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

“The New York Times” хэвлэл Миннеаполис мужийн Хеннепин тойргийн шүүх эмнэлгийн тайланг нийтэлсэн байна. Тайланд Флойдод хийсэн задлан шинжилгээний үр дүнг танилцуулжээ. Түүний цусанд фентанил, каннабиноид, амфетамин зэрэг бодис илэрсэн байна.

2020 оны тавдугаар сард Флойдыг хулгайд сэжиглэн, цагдаагийн офицер Дерек Шовин саатуулах явцдаа түүнийг өвдөглөж, газарт шахсаны улмаас тэрээр ухаан алдаж, улмаар амиа алдсан хэрэг гарч байсан билээ. Түүний үхэл олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөхөд хүргэж, “Black Lives Matter!” хөдөлгөөнийг идэвхжүүлсэн. Цагдаагийн алба хаагч Шовинд 22.5 жилийн хорих ял оноосон билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda(98.43.26.244) 2023 оны 05 сарын 29

Ingej zarlahiin bol dahiad neleen tom vimeen camuun degdeh bh daa.. Zugeer ch vzsen hoino ch taivan noirsuulchihguu yun 3 jiliin daraa dahiad conin ym yriad bnaa

1  |  0
Зочин(150.129.140.6) 2023 оны 05 сарын 29

өө хөөрхий үхсэн хойнооч хэлмэгдчих юм байна лдаа

1  |  0
Wayne(202.126.90.151) 2023 оны 05 сарын 28

Aimshigtai hudlaa medeelel hiij bainaa tanai Site.

0  |  0
Top