Филадельфид буудалцаан болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

АНУ-ын Филадельфид зэвсэгтэй этгээдүүд цагдаа нартай буудалцаж, хоёр цагдаа гэмт хэрэгтнүүдтэй хамт байшинд түгжигджээ. Хотын захиргаанаас мэдээлснээр энэ явдал цагдаа нар хар тамхины наймаачдыг баривчлах үеэр болсон байна. Байшингаас хоёр сэжигтэн этгээдийн нэгийг болон хоёр цагдааг амжилттай гаргаж чадсан бол дотор үлдсэн нэг этгээд нь зэвсэгтэй байгаа аж.

Буун дуу гарсан газарт цагдаа болон тусгай хүчнийхэн иржээ. Мөргөлдөөний үеэр дөрвөн иргэн болон зургаан цагдаа шархадсан байна. Мөн нэг цагдаа буудалцааны үеэр болсон авто осолд өртөж шархаджээ. Шархадсан цагдаа нарын зарим нь эмнэлгээс гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top