АНУ-ын Жорж Вашингтоны их сургууль цагаан арьстан хэрнээ бүх насаараа хар арьстны дүр исгэж байсан багш Жессика Круг гэгчийг хичээл заах үүргээс нь чөлөөлж, түүхийн ухааны дэд профессорын албан тушаалаа өгөхийг уриалжээ. Эс бөгөөс тус их сургуулийн түүхийн тэнхим гэрээгээ цуцална гэж мэдэгдсэн байна.
Мэдэгдэлд тэнхимийн гишүүдийг Кругийн энэ үйлдэл цочирдуулсан гээд түүхийн чухал зүйл бол өнгөрсний үнэнийг тогтоох явдал тул тэр оюутнууд болон хамт олныхоо итгэлийг эвдсэн гэж онцолжээ.
Жессика Круг Африк, Латин Америк болон гарал угсааны талаар бичдэг бөгөөд Африк гаралтай америкчуудын түүхээр мэргэшсэн нэгэн аж. Тэрбээр “Medium” блогийн платформ дээр насанд хүрснээсээ хойш олон жилийн турш хар арьстан болж дүр исгэдэг байсан талаар бичжээ. Жессика энэ үйлдлээ сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбон тайлбарласан байна. Гэхдээ энэ үйлдлийг зөвтгөх шалтгаан биш гэж өөрөө учирласан байна.
Сэтгэгдэл ( 2 )
”дүр эсгэх” гэж бичнэ, зиндаагийнхан ер нь монгол хэлэндээ муу юм аа
Гурил исгэж байгаа биш дээ