АНУ-ын “Facebook” компани өнгөт арьст иргэдийн эрхэлж буй бизнесийг дэмжих зорилгоор 200 сая ам.доллар зарцуулахаар болжээ.
Тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэрил Сэнберг сүүлийн хэдэн долоо хоногт өнгөт арьстай иргэд өдөр тутам хүчирхийлэл, шударга бус байдалтай тулгарч ирсний эсрэг тэмцэхэд хүргэсэн. Тус компанийн ажилтнууд арьс өнгөнөөс үүдэлтэй шударга бус байдалтай хэрхэн тэмцэх санал санаачилга гаргасны үндсэн дээр хар арьстнуудын эрхэлдэг бизнес, байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 200 сая ам.доллар гаргах шийдвэр гаргалаа гэж мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, Facebook “Lift Black Voices" (Хар арьстнуудын дуу хоолойг өргөе) нэртэй шинэ бүлэг нээж, хар арьстнуудын түүх, арьс өнгөнөөс үүдэлтэй шударга бус байдалтай тэмцэхэд зориулсан хандив өргөхөд хүмүүсийг дэмжсэн мэдээллийг байршуулах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )