АНУ-ын Нью-Йорк хот явган зорчигч ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглох уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

АНУ-ын Нью-Йорк хотын Сенатын танхим явган зорчигч ухаалаг төхөөрөмж ашиглахыг хуульчлахаар хэлэлцэж байна. Сүүлийн жилүүдэд ухаалаг утас, төхөөрөмжөөс шалтгаалсан зам тээврийн осол нэмэгдэж байгаатай холбогдуулан сүүлийн хоёр жил дээрх хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглох тухай хуулийн төсөлд 25-250 ам.доллароор торгохоор тусгасан байна. Хэдийгээр хуулийн төслийн санаа нь зөв ч гэсэн олон нийт үүнийг ихэвчлэн эсэргүүцэн хүлээн авч буй ажээ. Хуулийн төсөл боловсруулагчид хяналтын камер болон гэрлэн дохио дээр суурилуулсан бичил камерын тусламжтайгаар хууль зөрчигчдийг тогтоох боломж гэж үзэж байгаа юм.

“Хуулийн төсөл үндсэндээ буруудчихсан. Хэрхэн зохицуулах нь тодорхойгүй ийм хуулийн төсөл батлагдахгүй байх. Хуулийг мөрдүүлэхийн тулд олон талын судалгаа хэрэгтэй” гэж Нью-Йорк хотын Сенатын танхимын Зам тээврийн байнгын хорооны дарга Тим Кеннеди ярьжээ.

АНУ-ын Нью-Йорк хотын Зам тээврийн аюулгүй байдлын хорооноос гаргасан судалгаагаар 2018 онд 6 227 явган зорчигч зам тээврийн ослын улмаас амиа алджээ. Энэ нь АНУ-ын бусад хотуудаас хоёр дахин илүү үзүүлэлт юм.  Амиа алдагсдын 70-аас илүү хувь нь анхаарал сарнисан, ойртон ирж буй тээврийн хэрэгслийг анзаараагүйн улмаас амиа алдсан гэж судалгааны тайланд дурдсан байна. АНУ-ын мужуудаас анх удаа Хавай мужийн Хонолулу хот 2017 онд дээрхтэй ижил хуулийн төсөл баталж байсан юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top