Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2021.09.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Өмнөх Ерөнхийлөгчийн үед Үндсэн хуулийн Цэцэд хандсан хоёр үндэслэлээс бүхэлд нь татгалзах саналыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, улс төр, судлаачдын хүрээнд хамгийн их яригдаж, хөндөгдөж, маргаж байсан шүүхийн хараат бус, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх, шүүгчдэд хариуцлага тооцдог сахилгын хорооны гишүүдийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал бол эргээд шүүх эрх мэдэлд хараат бус байх уу, хэний гарт байх вэ гэдгийг шийддэг зүйл. Тиймээс өнөөдрийн батлаад байгаа Шүүхийн тухай хуулийг цааш нь явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэг ёсондоон сүүлийн найман сарын хугацаанд өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд хандсан, энэ хууль гацчихсан байгаа. Энэ хуулийг гацаанаас гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа шударга ёсны шүүхийн шинэтгэлийн асуудлыг эхлүүлсэн, цаашид үргэлжилнэ. Хүн биш хууль засагладаг нийгмийг хүсэж байна. Тиймээс шүүхийг томилдог, шүүгчид хариуцлага тооцдог эрхээ Ерөнхийлөгч татгалзаж, УИХ-д очуулж байна. АТГ-ын даргыг УИХ томилдог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад эрхийг нь өгнө. Ингэснээр шүүхийн салбарын шинэчлэлийн ажил эхэлж байна гэж ойлгож болно" хэмээн ярилаа.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн хууль батлагдсаны дараа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн эл шийдвэрийг УИХ хүлээж аваагүй байдаг. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдлыг татан авч, Шүүхийн тухай хуулийг гацаанаас гаргаж байгаагаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Дарханы замаа эхлүүлсэн бол дуусгаачээ ерөнхийлөгчөө өөрөө нисээд бид тамлуулаад ядаж хусуулаачээ бороотой том нүх ямар хэцүү бэ
Томилгооны хариуцлагын асуудалыг ярихгүй байсаар УИХ-аас томилдог болчихвол хэнч томилгооны хариуцлага хүлээхгүй л болно доо.
Tertee tergui 1 nam noerhson Tor ajillaj bhad Huuk d ter erh merh estoi so biz dee, Hoshignii ard yariltsna biz dee. Zugeer l show.
ard tvmen erh tegsh baih vndeslel odoo l tawigdlaa.
шүүхийн тухай хуулийг түргэн хэрэгжүүлээд 2 жилийн хугацаанд ажиглалт судалгаа хийхээр юун дээр засах вэ гэдэг нь харагдана даа шүүхийн шийдвэр бол бидний ганц барьж байгаа зохих ёсоор явагддаг шийдвэр гэж үздэг мөн шийдвэр гүйцэтгэглийн хуулийг чанхаармаар байна төлбөр авагч маш их хугацаа алдаж хохирч байна оросын хууль шиг түргэн ажилладаг баймаар байна