Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн үйл ажиллагааны гацааг арилгах үүднээс зарим эрх мэдлээсээ татгалзаж байгаагаа Тамгын газрын дарга Я.Содбаатараараа дамжуулж, өнөөдөр /2021.09.06/ олон нийтэд мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, өмнөх төрийн тэргүүн Х.Баттулгын татгалзаж чадаагүй эрх мэдлээс өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзаж, гацаанд ороод байсан Шүүхийн тухай хуулийг хөдөлгөж, гацаанаас гаргаж байгаа аж.
Учир нь, өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн "хөлийг тушиж", Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн байдаг. Тэрхүү маргааныг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцэн, Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан ч УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент өөрсдийн баталсан хуульдаа бат зогсож, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж аваагүй билээ.
Нэгэнт УИХ хүлээж аваагүй тул Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар маргааныг хэлэлцэхээр товлоод байсан юм. Тэгвэл өмнөх төрийн тэргүүн Х.Баттулгын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан маргаан, үндэслэлээс өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь татгалзаж, Шүүхийн тухай хуулийг гацаанаас гаргаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.
Тэрбээр "Өмнөх Ерөнхийлөгчийн үед Үндсэн хуулийн Цэцэд хандсан маргаан, үндэслэлээс бүхэлд нь татгалзах саналыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, улс төр, судлаачдын хүрээнд хамгийн их яригдаж, хөндөгдөж, маргаж байсан шүүхийн хараат бус, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх, шүүгчдэд хариуцлага тооцдог сахилгын хорооны гишүүдийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал бол эргээд шүүх эрх мэдэлд хараат бус байх уу, хэний гарт байх вэ гэдгийг шийддэг зүйл. Тиймээс өнөөдрийн батлаад байгаа Шүүхийн тухай хуулийг цааш нь явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэг ёсондоон сүүлийн найман сарын хугацаанд өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд хандсан, энэ хууль гацчихсан байгаа. Энэ хуулийг гацаанаас гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа шударга ёсны шүүхийн шинэтгэлийн асуудлыг эхлүүлсэн, цаашид үргэлжилнэ. Хүн биш хууль засагладаг нийгмийг хүсэж байна. Тиймээс шүүхийг томилдог, шүүгчид хариуцлага тооцдог эрхээ Ерөнхийлөгч татгалзаж, УИХ-д очуулж байна. АТГ-ын даргыг УИХ томилдог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад эрхийг нь өгнө. Ингэснээр шүүхийн салбарын шинэчлэлийн ажил эхэлж байна гэж ойлгож болно" гэх мэдээллийг өгсөн юм.
Хууль зүйн талаасаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү үйлдэл нь цоо шинэ үзэгдэл гэдгийг хуульчид хэлж, дүгнэж байна. Өмнө нь аль ч цаг үед ямар ч төрийн тэргүүн өөрийн эрх мэдлээсээ татгалзаж байгаагүй гэдгийг ч дайхаа мартсангүй ээ. Ямартай ч өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын татгалзаж чадаагүй эрх мэдлээс өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүх татгалзаж чадлаа. Ингэснээр шүүхийн салбарт оруулсан шинэчлэл, хууль гацаанаас гарлаа.
Сэтгэгдэл ( 6 )
ХУулиар тогтоосон бүрэн эрхийг өөрөө наймааны хэрэгсэл болгож болдог юм уу. Шүүх сөнөлөө дөө.
Худлаа шударга царайлж байна. Нам нь төр барьж байгаа цагт далдаас бүхнийг шийднэ
Битгий сагсуураад бай лдаа Хүрэлсүхээ!\nПарламент мэддэг болсныг ард түмэн мэдэж л байгаа шдээ.\nЕС-ыг томилох огцруулах, парламентыг тараах 2-хон эрх авч үлдээ л бусад бүх эрхээсээ татгалз!\nСонгодог парламент гэж энийг хэлдийн!\nАвстри Германыг судла!
Zasss tarhi nj hurehgui l bgaa biz shoudahaa bolioch huuk mine
shudraga esnii ehlel tawigdlaa gej bi harj baina. Eronhiilogchdoo bayarllaa. ene bol tvvniii dvngej ehlel.
Tiim shvv ter chadlaa olon eronhiilogchiin hiij chadaagui ajiliig ter neg tiishne shiidlee