ОХУ-ын Онцгой байдлын сайдад Оросын Баатар цолыг нэхэн олгожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, Красноярскийн хязгаарын Норильск хотол болсон Хойд туйлын бүсийг онцгой байдлаас хамгаалах яамд хоорондын сургуулилтын үеэр хүний амь аврах гэж байгаад амиа алдсан ОХУ-ын Онцгой байдлын сайд Евгений Зиничевд Оросын Баатар цол нэхэн олгожээ.

Түүнтэй баасан гарагт /2021.09.10/ салах ёс гүйцэтгэнэ гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

Түүнийг Петербург хотын Северный оршуулгын газар оршуулах бөгөөд салах ёс гүйцэтгэх ажиллагааг хэвлэлийнхэнд хаалттай явуулах гэнэ. Ажиллагаанд ОХУ-ын тэргүүн В.Путин оролцох аж.

ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээллээр, тэрээр зураг авалтын үеэр халтирч, өндөр цохионоос унасан найруулагч Александр Мельникийн аврах гэж байгаад эмгэнэлтэйгээр амиа алдсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
L(172.69.252.142) 2021 оны 09 сарын 10

Um ma ni bad me hum

0  |  0
Иргэн(172.69.252.138) 2021 оны 09 сарын 10

Ёс зүй нь үнэхээр шилдэг нь байжээ. Ийм хүмүүс олон болох болтугай.

1  |  0
Top