Израилд “Pfizer” вакцин хийлгэсэн найман мянган хүнийг хамруулсан судалгаа коронавирусний эсрэг вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа эсрэг биетийн хэмжээ 10 дахин буурсан болохыг харуулжээ. Судалгааны дүнг шинжлэх ухааны medRxiv цахим номын санд нийтэлжээ.
Энэ дүн хүн амын эмзэг бүлгийн иргэдийг дахин вакцинжуулах шаардлага буйг илтгэж байна гэж судлаачид онцолжээ.
Вакцин эсвэл халдвар аваад эдгэрэх нь коронавирусний шинэ хувилбаруудын эсрэг урт хугацааны дархлаа тогтоож чаддаг эсэх асуултад нэгдсэн хариу өнөө хэр байхгүй л байна. Сүүлийн саруудад хийсэн ажиглалтаас үзвэл эсрэг биетийн хэмжээ 6-8 сарын турш өндөр байдаг бөгөөд зарим тохиолдолд дархлаа илүү удаан тогтож эсвэл хурдан алга болдог байна.
Израилийн Маккаби эрүүл мэндийн албаны Женнифер Кертес тэргүүтэй судлаачид “Pfizer” вакцины үйлчилгээ “Moderna” болон бусад вакцинтай харьцуулбал илүү хурдаг буурдаг гэсэн таамгийг практик дээр анх удаа шалгасан байна.
Судалгаанд энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд “Pfizer” вакцины хоёр тунг хийлгэсэн 8.3 мянган иргэн оролцжээ. Судалгааны явцад оролцогчдын цусан дахь эсрэг биетийн хэмжээг тогтмол шалгаж байжээ. Оролцогчдын цусан дахь эсрэг биетийн хэмжээ дунджаар 14 мянган нэгж байсан бол зургаан сарын энэ хэмжээ 10 дахин буурсан байна.
Энэ оны нэг болон хоёрдугаар сард вакцин хийлгэсэн өндөр настнууд гурав болон дөрөвдүгээр сард вакцин хийлгэсэн өндөр настнуудыг бодвол хоёр дахин илүү халдвар авч байсныг мөн ажиглалт харуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )