Фото: Мозамбикийн оготнын махан шорлог

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Мозамбик улсад барьж болох бүх юмыг иддэг. Хулгана, хорхой, могой, матар гээд хөдөлж байгаа амьтан болгоныг хоол гэж үздэг. Учир нь Африк тивийн энэ орон дэлхийн хамгийн ядуу орны нэг. Далайн эрэг дээрх мужийн иргэдийн үндсэн хоол нь загас бол элсэн цөлийн иргэд хүнсний асуудлаа өөр замаар шийдэхээс өөр аргагүй.

Сүүлийн үед Мозамбикт хулгана, оготно, харх агнах нь эрс нэмэгджээ. Анчид өөрсдөө идэхээс гадна зам дээр худалдаална.

Тэд өглөө болгон анд явна.

Оготнын үүр олоод ухаж эхлэнэ. Энэ үед нүхний нөөц үүдийг хайж олоод хүлээж байтал гараад ирнэ. Барихад тун амархан.

Нэг нь газар ухаж байхад нөгөөх нь дуулж, хөл дэвсэн бүжиглэнэ. Энэ нь үүрнээс хөөж гаргах зорилготой.

Оготно агнах гэж гал тавьснаар хээрийн түймэр их гардаг болжээ.

Сүүлийн үед 60 гаруй түймэр гарч, 15 хүн амиа алдсан. Гэхдээ энэ нь нутгийн иргэдийн санааг зовоодоггүй. Учир нь энэнээс өөр мах тэдэнд олдохгүй.

Оготнын гэдэс дотрыг цэвэрлэж, сүүлийг таслана. Арьсыг нь өвчихгүй, арьстай нь шарахад илүү амттай болдог гэж үздэг.

Дараа нь помидор, халуун ногоонд хэсэг дараад шоронд хатгаж, ил гал дээр шардаг.

Нэг шорд 6-8 хулгана бэлтгэнэ. Өдөрт 10 шор мах зарж, дунджаар 4670 төгрөгний орлого олдог.

Борлогдоогүй махаа орой нь өөрсдөө зооглоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top