АНУ-ын “Pfizer” компани Германы “BioNTech” хамтран 5-11 насны хүүхдүүдэд зориулсан коронавирусний вакцин ойрын үед хэрэглээнд нэвтэрнэ гэж “BioNTech” компанийн анагаах ухааны судалгаа хариуцсан захирал Озлем Тюречи мэдэгджээ.
Ойрын долоо хоногуудад дэлхийн дахинд 5-11 насны хүүхдүүдийн дунд явуулсан судалгааны дүнгээ танилцуулж, энэ насны хүүхдүүдэд зориулсан вакциныг хэрэглэх зөвшөөрөх тухай хүсэлт гаргана гэж тэрбээр онцолсон байна.
Вакцин үйлдвэрлэхэд бэлэн болсон бөгөөд энэ вакцин нь насанд хүрсэн хүмүүст зориулсан вакцинтай ижил ч тун нь бага гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )