“Moderna” компани коронавирус, томуугийн эсрэг нэг вакцин бүтээж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

 АНУ-ын биотехнологийн “Moderna” компани коронавирус болон томуугаас хамгаалах вакцин гаргаж авахаар ажиллаж байна.

Нэг тун вакцинд КОВИД-19 болон томуугийн эсрэг нэмэлт тунг хослуулсан гэж тус компанийн ерөнхий захирал Стефан Бансел мэдээлжээ. Шинэ РНК вакцин нь тус компанийн гаргаж авсан коронавирусний эсрэг вакцины хувилбар болон өдгөө тус компанийн бүтээж буй томуугийн эсрэг бэлдмэлийг хамтатгах гэнэ. Вакцин нь коронавирусний нуклеин хүчлийг агуулсан онцгой нано хэсгээс бүрджээ. Эдгээр хэсгүүд хүний эсэд нэвтэрч, их хэмжээний SARS-COV-2 вирусний уурган давхаргыг бий болгосноор КОВИД-19 үүсгэгчийн эсрэг дархлааны хариу урвалыг бий болгодог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top