БНХАУ-ын Фужян мужид коронавирусний дотоодын халдварын шинэ голомт үүсжээ.
Тус улсын Эрүүл мэндийн улсын хорооны мэдээллээр, Путянь хотын Шанью хошуунд КОВИД-19 халдварын нийт 24 халдвар батлагдсанаас 18 нь шинж тэмдэггүй халдвар бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан, тус хороо ажлын хэсэг илгээсэн байна.
Дотоодын халдварын анхны тохиолдол илэрсэн даруйд хотын эрх баригчид нутгийн оршин суугчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Одоогоор нийт 81 938 хүнээс сорьц аваад байна. Путянь хотод нийт 2.9 сая хүн оршин суудаг.
Өнгөрсөн нэг хоногт Хятад улсад халдварын 46 тохиолдол бүртгэгдсэнээс 26 нь зөөвөрлөгджээ.
Сэтгэгдэл ( 0 )