А.Гинцбург: "Спутник V" коронавирусний бүх хувилбараас хамгаална

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 12

ОХУ-ын коронавирусний эсрэг “Спутник V” вакцин өдгөө дэлхийд тархаад буй коронавирусний бүх хувилбараас хамгаална гэж Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, бикробиологийн судалгааны төвийн захирад Александр Гинцбург мэдэгджээ.

“Спутник V” вакцин нь одоогоор дэлхийд эргэлтэд буй коронавирусний бүх хувилбар, тэр дундаа ОХУ-ын нутаг дэвсгэрт дэлгэрсэн “Дельта” хувилбараас хамгаална гэж А.Гинцбург Бүс нутгуудын нийгмийн инновацын IV чуулга уулзалтын үеэр онцолсон байна.

Эрдэмтний хэлснээр, энэхүү вакциныг төрөл бүрийн омог, хувилбараас хамгаалах чадвартай байхаар тусгайлан бүтээжээ. Гэсэн хэдий ч ирээдүйд бий болох шинэ мутацын эсрэг үр дүнтэй байна гэсэн баталгаа үгүй. Халдвар авч, эдгэрснээс илүүтэйгээр вакцин хийлгэсний дараа хүний бие организмд вирусний эсрэг илүү тогтвортой дархлаа үүсдэг гэж Гинцбург онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АГУУ ОРОСУУД(172.69.252.142) 2021 оны 09 сарын 13

Оросын эрдэмтэд агуу юм

0  |  0
Top