КОВИД-19: Зургаан сартай нялхаст вакцин туршиж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 12

БНХАУ-ын эм үйлдвэрлэлийн “Sinovac” компани зургаан сараас 17 насны хүүхдүүдэд коронавирусний эсрэг вакцины туршилтаа эхлүүлээд байна.

Энэхүү туршилт нь ийм насны хүүхдүүдийг хамруулсан дэлхий дээрх анхны эмнэлзүйн гурав дахь шатны туршилт юм гэж Global Times онцолжээ. Тус дэлхийн хэмжээний судалгаанд Өмнөд Африкийн зургаан сараас 17 насны 2000 хүүхдийг хамруулаад байгаа бөгөөд цаашид Кени, Филиппин, Чили, Малайзын 12 мянган бяцхан иргэнийг хамруулахаар төлөвлөж байна.

Үүнээс өмнө, БНХАУ-ын эрх баригчид “Sinovac” компанийн гаргаж авсан “CoronaVac” вакциныг гурваас дээш насны хүүхдүүдэд онцгой зорилгоор хэрэглэх зөвшөөрөл олгосон билээ. Анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл, энэхүү вакцин 3-17 насны хүүхдүүдэд өндөр үр дүнтэй болох нь батлагдсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туяа(162.158.179.45) 2021 оны 09 сарын 12

Та нар энэ хужаа вакцинаа оруулж ирэх гээд суртчилаад бнуу? Хүүхдэд тэр тусмаа ХУЖАА бол май шүү!!! Хийлгэхгүй май

0  |  0
Уншигч(172.69.252.136) 2021 оны 09 сарын 12

Afric tiviin nyarai huuhded turshilt hiih ni dee

0  |  0
Top