ФОТО: Сальвадорт биткоины эсрэг жагсаал боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Сальвадор улс дэлхийд анх удаа биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгон хуульчилсан билээ.

Шинэ хуулиар бүх байгууллага, аж ахуйн нэгж бараа, үйлчилгээний төлбөрийг ам.долларын адил криптовалютаар авах үүрэг хүлээсэн.
 

Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал тус улсын нийслэл Сан-Сальвадор хотод болж байна.

Иргэд “Биткоинд хуурагдахгүй”, “Бид биткоины эсрэг” гэсэн зурагт хуудас барьжээ.

Жагсагчид машины дугуй шатааж, салют буудан, банкны машинуудыг эвдсэн байна.

Ард түмэн биткоиныг албан ёсны валют болгосноор санхүүгийн байдал тогтворгүй болно гэж үзэж байна.

Мөн Ерөнхийлөгч Найиб Букелег дарангуйлагч гэж нэрлэн, огцрохыг шаарджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top