Барон Унгернийг цагаатгахыг шаарджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Хаант Оросын Цагаан армийн дэслэгч генерал Роман фон Унгерн-Штернбергийн нас барсны 100 жилийн ойг ОХУ-ын Новосибирск хотод тэмдэглэлээ.

Барон Унгернийг 1921 оны есдүгээр сарын 15-нд Новосибирск хотын Свердлов гудамжинд орших худалдаачин Маштаковын байранд цаазалсан юм.

Хүмүүс энэ өдөр Маштаковын байранд цэцгийн баглаа авчирч байлаа. 1998 онд Барон Унгернийг цагаатгах хүсэлт гаргасан ч Новосибирскийн шүүх татгалзаж байв.

Зохиолч Евгений Нечкасов “Хүмүүс шударга ёсыг шаардаж байгаа болохоор цэцгийн баглаа авчирч байна. Яагаад Цагаан армийн зарим генералыг цагаатгахгүй байна вэ? Дайсныхаа талд урваагүй генералуудыг цагаатгахгүй байна. Барон Унгерн бол хэзээ ч Оросын дайсантай хамтран ажиллаж байгаагүй хүн. Түүнийг Врангель, Деникин нар шиг цагаатгах ёстой. Унгерн бол Новосибирск хотын домог. Гэхдээ хуурамч домог биш түүхэн хүн. Түүнийг буудан хороосноос хойш 100 жил өнгөрч байна. Унгерний талаар дэлхий дахин үнэнийг мэдэх ёстой. Цагаатгахыг шаардаж байна” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 18

гадаад Mонголын тусгаар тогтнолд галзуу унгерн..сахалт Cталин 2 тус болох нь болсоон. гэхдээ энэ 2 цэвэр Oрос биш..1 нь уулын гүрж.. нөгөө нь балтийн герман гаралтай.

0  |  0
Монгол(162.158.179.89) 2021 оны 09 сарын 18

Барон Унгурн монголчуудад зөв замыг заасан боловч монголчууд урвамтгай учраас улаан Орост урваж коммунизмын колони болох замыг сонгосон байдаг. Урвагч Сүхбаатарын хөшөө монголын нийслэлийн төв талбайд одоог хүртэл байгаа нь монголын хоцрогдлыг бэлэгддэг. Чааваас гэх үү дээ.

1  |  1
(59.153.112.124) 2021 оны 09 сарын 18

lol

0  |  1
ard(103.26.195.100) 2021 оны 09 сарын 18

Zuun huvi demjij bn mongolchuud baatar tsoloor nehen shagnah ni zuid niitsene ingevel jinhene shudarga es togtono,unendee hureeg gaminguudaas chuluulj uguugui bol tsaashid yaah baisniig buu med,yamartaa ch mongoliin ard tumend tom gaviyaa baiguulsan hun shuu

4  |  0
Top