Ковидоор нас барах магадлалыг урьдчилан мэдэх арга олжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

Олон улсын эрдэмтэн, эмч нарын баг хиймэл оюун ухааны тусламжтай Ковидоор нас барах магадлалыг тооцоолох арга боловсруулжээ.

Nature Medicine” сэтгүүлд мэдээлснээр, судлаачид дэлхийн 20 эмнэлгээс Ковид-19-өөр өвчилсөн 16 мянган өвчтөний мэдээллийг цуглуулсан байна. Мэдээллийн үндсэн дээр хиймэл оюун ухааны загварыг хиймэл амьсгалын аппарат хэрэглэхэд тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн хэмжээ болон нас барах магадлалыг тооцоолуулж сургажээ. Туршилтын үеэр энэхүү аргачлалын эмнэлзүйн мэдрэг байдал 95 хувь, онцлог нь 88 хувьтай гарсан байна.

Энэхүү аргачлалын тусламжтай эмч Ковид-19-ийн шинжилгээний хариу гараагүй байхад өвчтөний мэдээллийг судлах боломжтой аж. Коронавирусний халдварын тархалт үргэлжилж байгаа тул халдварыг урьдчилан мэдэх алгоритм эмчилгээнд чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.

Top