Хятадууд хамгийн “ЦАРАЙ МУУТАЙ” барилгаа шалгарууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Хятадын Архитектурын холбооноос жил бүр хамгийн царай муутай 10 барилга, хөшөөг шалгаруулдаг уламжлалтай.

2010 оноос эхэлсэн тус шалгаруулалтын гол зорилго нь дизайн, загвар бүтээгчдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, хотын өнгө үзэмжийг сайжруулах явдал юм. Сүүлийн 20 жил Хятадад барилгын “тэсрэлт” болж, сайхан, муухай маш олон барилга баригдсан. Олон тэрбумын төсөвтэй том төслүүд хэн ч тоохгүй жирийн нэг хөшөө болон хувирах явдал их тохиолдож байгаа. Улсын мөнгө идэх бас нэгэн боломжийг авлигачдад олгож байгаа юм. Архитектурын холбооны энэ санаачилга Засгийн газрын анхаарлыг татаж, Ши Жиньпин сүүлийн жилүүдэд Хятад даяар борооны дараах мөөг шиг “үүссэн” хачирхалтай барилгуудыг хатуу шүүмжилсэн юм.

Энэ жилийн царай муу барилгад дорхи барилгууд багтсан бөгөөд нэгдсэн дүн 12 дугаар сард гарна.

Мяньяны Шилэн гүүр Цзюхуаншань (Сычуань)

2019 онд баригдсан энэ гүүр хоёр уулыг холбож, жуулчдыг эгц хадаар авирахаас “аварсан” хэдий ч иргэдээс “Аймшгийн хөшөө”, “Тамын хаалга” гэсэн нэр аваад байгаа.

Фошаны хийлэн дүрст сүм (Гуандун)

Энэ сүмийг 200 сая юанийн хөрөнгөөр (31 сая ам.доллар) босгосон.

Чжэцзян их сургуулийн хаалга

Энэ ёслолын хаалга зургаан баганатай бөгөөд төгсөгчдийн хандиваар баригдсан. Голд нь сургуулийн нэрийг, бусад баганад их сургуулийн үнэт зүйлсийг бичсэн байдаг. Гэхдээ энэ хаалганаас цааш ногооны талбай, гол байдаг тул хэн ч энэ хаалгаар гарч, орж байгаагүй.

Сиань хотын хүүхдийн ордон

Аладдины үлгэрийн нисдэг хивсний загвараар хийгдсэн энэ барилга хэт олон өнгийн хөнжил, даавуугаар бүтээсэн мэт харагдахаас гадна хүүхдүүдэд сэтгэл зүйн дарамт үзүүлж, ядраадаг нь тогтоогдсон.

Өвөр Монгол, Матрешка зочид буудал

72 метр өндөр хүүхэлдэй (babushka doll) жуулчдыг даллан урьж байгаа ч дэлгүүр орсон ч, хоол идсэн ч, зугаалсан ч асар том хүүхэлдэй байнга харж байгаа мэт санагддаг” гэж жуулчид гомдол гаргажээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top