Новосибирскт монгол ботго зарж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

ОХУ-ын Новосибирск хотын нэгэн фермийн газар Лунтик нэртэй монгол ботгыг 80 мянган рублиэр (ойролцоогоор 3 сая 140 мянган төгрөг) зарахаар зар тавьжээ.

Хачирхалтай энэ зар Комсомольская Правда сонины сурвалжлагчийн анхаарлыг татаж, тэмээний эзэдтэй ярилцсан байна.

Фермийн эзэд “Цар тахлын үед төрсөн ботго. Манайх тэмээ, адуу үржүүлдэг аж ахуйтай. Лунтик 2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд төрсөн. Новосибирск хотод сүүлийн 10 жилд төрсөн анхны ботго гэж байгаа. Манай эндхийн амьтны хүрээлэнд ч тэмээ үржүүлж чадаагүй. Аавыг нь Пломбир, ээжийг нь Боня гэдэг. Сибирийн хүйтнийг монгол тэмээ л тэсвэрлэнэ гээд бид Монголоос авчирч байсан. Ботгоо яагаад зарах гэж байна гэхээр нэг гэрбүлд нэг л эр хүн байх ёстой. Лунтик том болоод аавтайгаа зодолдоод байх болов уу гэж бодоод зар тавьсан. Зөндөө хүн залгалаа, бараг оочер дараалал үүсч байна. Гэхдээ бид ботгоо жинхэнэ найдвартай хүнд л өгнө. Тэгэхгүй бол мөнгө олох гэж хүмүүст унуулаад тэмээг минь зовооно” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lundaa(162.158.107.203) 2021 оны 09 сарын 26

Eejiigee bulaarsaldaj aavtaigaa zodoldono gesen uguu kkk

0  |  0
Zochin(162.158.91.233) 2021 оны 09 сарын 25

”Лунтик том болоод аавтайгаа зодолдоод байх болов уу гэж бодоод зар тавьсан.” Geneee ha ha ha shaal hudlaa gar be

0  |  0
Zochin(162.158.91.233) 2021 оны 09 сарын 25

”Лунтик том болоод аавтайгаа зодолдоод байх болов уу гэж бодоод зар тавьсан.” Geneee ha ha ha shaal hudlaa gar be

0  |  0
Говийн хүн(202.9.41.11) 2021 оны 09 сарын 26

Хөөрхий тэмээд минь нутагт нь авчрах юмсан.

1  |  0
Б.Саран Эрдэнэ (172.69.252.140) 2021 оны 09 сарын 25

ГОЁ сэтгэл татам байна.

0  |  0
Зочин(172.69.45.136) 2021 оны 09 сарын 27

Тором гэмээр юмуу. Ямар хөгийн нэртэй юм. Аавыг нь Путин, ээжийг Ала, хүүг нь Медведев гэдийн биш үү.

1  |  0
Unshigch(172.69.252.136) 2021 оны 09 сарын 26

Яг тэмээ хариулдаг хүн энэ талаар сайн мэдэх байх.

2  |  0
Top