Парламентаас баталсан ч "Үндсэн хууль зөрчсөн" гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд очиж, хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй болоод байсан Шүүхийн тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтээр гацаанаас гаргаж, хөдөлгөөнд орууллаа.
Учир нь, Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа парламентаас баталсан Шүүхийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн. Тухайн үед тэрхүү маргааныг Үндсэн хуулийн Цэцийн гишүүд Дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцэн "Үндсэн хууль зөрчсөн" гэх шийдвэрийг гаргасан ч УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент өөрсдийн баталсан хуульдаа бат зогсож, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан билээ.
Шинэчлэгдсэн Шүүхийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарласан заалтыг тусгасан нь Х.Баттулгад таалагдаагүй байж таарна. Өөрөөр хэлбэл, АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч томилдог эрхийг хязгаарласан. Шүүгчийг томилдог, шүүгчид хариуцлага тооцдог эрхийг нь авсан юм.
Харин Х.Баттулгын татгалзаж чадаагүй дээрх эрх мэдлээс У.Хүрэлсүх татгалзаж, өмнөх Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд гаргасан хүсэлтээс бүхэлд нь татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан билээ.
Тэгвэл өнгөрсөн баасан /2021.09.24/ гарагт Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэлэлцэв. Их суудлын хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан хүсэлтийг хүлээж авсан юм. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарим "эрх мэдлийг хязгаарласан" парламентаас баталсан ч гацаанд ороод байсан Шүүхийн тухай хууль гацаанаас гарч, хэрэгжиж эхлэхээр болоод байна.
Сэтгэгдэл ( 2 )
Shudarga busaar garch irsen ene udirdax chadamjgyi uls orniig doroituulj duusaxaas ni omno ogtsruulax xeregtei !!!
хүүк банди