Ковидын дараа амьсгалын замын халдварт өвчин тусах эрсдэл нэмэгддэг

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Коронавирусний халдвар хүний бие организмыг хүчтэй сульдуулдаг тул амьсгалын замын вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин тусах эрсдэл нэмэгддэг гэж ОХУ-ын Молекул генийн судалгааны эрдэм шинжилгээний төвийн ерөнхий захирал Андрей Исаев мэдэгджээ.

Ковид халдвар, амьсгалын замын халдварт өвчинд хоёуланд нь өртсөн өвчтөн аль халдварыг эхлээд авснаа тогтоох нь чухал гэж тэрбээр тодруулжээ. Ковид халдварын хувьд урт хугацааны хүндрэлүүд үүсэж, дархлааны тогтолцооны бүхий л хүчин зүйлс буурдаг тул зарим өвчтөнүүдэд дархлаа дэмжих эмчилгээ шаардлагатай гэж ихэнх дархвар судлаачид үздэг байна. 

Хүнд хэлбэрийн амьсгалын замын халдварт өвчин туссаны дараа дархлааны тогтолцооны хүчин зүйлс мөн буурдаг ч ковидын халдварын хүндрэлд чихрийн шижин, гемостаз буюу цусны бүлэн үүсэх үйл явц алдагдах, үрэвсэлт өвчин зэрэг хууч өвчин илүү нөлөөлдөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top