Эрдэмтэд бүх төрлийн коронавирусний эсрэг вакцин бүтээж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

АНУ-ын Зэвсэгт хүчний эрдэмтдийн баг бүх төрлийн коронавирусний халдвараас хамгаалах чадвартай вакцин бүтээж байна гэж “Wall Street Journal” сонинд мэдээлжээ.

Дэлхий дахинд коронавирусний эсрэг вакцин бүтээхээр нийт 20 орчим судалгааны баг ажиллаж байна. Энэ бол одоогийн цар тахлаас төдийгүй, ирээдүйд гарах халдварт өвчний мөчлөгөөс гарах гарц юм. АНУ-ын Армийн судалгааны хүрээлэнгийн Шинэ тутам халдварт өвчин судлалын тасгийн захирал Уолтер Рид Кайван Можаррад үзэж байна.

Түүний хэлснээр, сүүлийн 18 жилд гурван шинэ төрлийн коронавирус бүртгэгдэж, эдгээр нь халдварт өвчин үүсгэсэн байна. Ихэнх амьтан хүнд коронавирус дамжуулах чадвартай байдаг. Эрдэмтэд шинэ вирус дахин гарч ирэхийг үгүйсгэхгүй байгаа тул дараа дараагийн өвчин үүсгэгч вирус дэлхий даяар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд онцгой вакцин бүтээх нь чухал байна гэж эрдэмтэн онцолжээ.

Томуугийн вирустэй харьцуулбал коронавирус хувьсан өөрчлөгдөх нь бага байдаг ч вакцин бүтээхэд олон жил шаардагдана гэж эрдэмтэд үзэж байна.

Можаррад тэргүүтэй судлаачдын баг бүх төрлийн коронавирусний эсрэг вакциныг мич дээр туршжээ. Туршилтаар эл онцгой вакцин нь цар тахал дэгдээсэн вирусээс амьтдыг хамгаалсан байна. Өдгөө эрдэмтдийн баг уг вакциныг хүн дээр хийсэн эхний шатны эмнэлзүйн туршилтын мэдээллийг судалж байгаа гэнэ.

“Wall Street Journal” сонинд онцолсноор, одоогоор ихэнх эрдэмтэн ковид-19-ийн эсрэг эм бүтээхээр хүчээ дайчлан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top