Оросын Гэмт хэргийн хаан шоронгоос гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Испанийн шоронд ял эдэлж байсан Оросын дархлагдсан хулгайч, Гэмт хэргийн хаан Тариел Ониани өчигдөр Испанийн шоронгоос суллагдсан байна. Тэрээр суллагдсан даруйдаа Испаниас гарсан бөгөөд ямар улсад очсон нь тодорхойгүй байна. ОХУ түүний иргэншлийг 2010 онд цуцалсан тул Тариел ямар ч улсын иргэн биш болоод байсан. 2018 онд түүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон тул Грек, Турк зэрэг хуучин ЗХУ-ын дархлагдсан хулгайч нарын төв болсон оронд очсон байх магадлалтай.

Суллагдсаныхаа дараа

Тариел Ониани бол Дед Хасан, Япончик нарын бүлгийн гол дайсан байсан бөгөөд Хасан, Япончик нар ээлж дараалан, мэргэн буучийн суманд амиа алдацгаасан билээ. Үүний дараа Дед Хасаны талын Шакро Молодой Оросын гэмт хэргийн ертөнцийн толгойлогч болсон ч айлган сүрдүүлсэн хэргээр одоо Оросын шоронд ял эдэлж байна. Харин Азербайжаны хамгийн том дархлагдсан хулгайч нар болох Ровшан, Лоту Гули нар мөн алагдсан. Тиймээс одоо хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт хамгийн том босс нь Тариел Ониани болж байна.

Ониани 2009 онд хүн хулгайлсан, айлган сүрдүүлсэн хэргээр Оросын шоронд 10 жилийн ял эдэлсэн. Суллагдангуут нь Оросын тал түүнийг Испанид хүлээлгэн өгсөн. Мөнгө угаасан хэргээр Испанид 2 жил хоригдоод ийнхүү эрх чөлөөтэй болж байгаа нь энэ юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top