Н.Түвшинбаярын хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдүүлэхээр прокурорт шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа.

Түүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хорьж, тавдугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу батлан даалтад гаргаж, гадуур байцаалт авч байсан юм.

Түүний хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж дуусаад дүүргийн прокурорт шилжүүлсэн байдаг. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан. Улмаар прокуророос хохирогч талын гомдолд дурдсан асуудлуудыг шалгах чиглэл өгч Мөрдөн байцаах албанд шилжүүлж, дахин шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээр хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, Мөрдөн байцаах албанаас Н.Түвшинбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Одоогоор хэргийг прокуророос хянаж байгаа ба ирэх сард харьяа дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Дээрх хэргийн хохирогч болох Э.Энхбат нь хагас жил орчим хугацаанд ухаангүй, хэвтрийн байдалтай байгаа бөгөөд тэрбээр БНСУ-д эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen (43.242.243.234) 2021 оны 10 сарын 10

Ter zaluu naidvargyi l baih daa odoo boltol uhaan oroogyi hyn Arai ch dee Iim boltol ne zodno gedeg Hooson tolgoid undur alban tushaal ugdug nuguu Jonhuugiin balaga uls orniig ch suiruulj baina. Tumur zam ne 7jiliin umnu barigdsan bol ene uls yamar baih baisan be hamag hurungiin ne tselmuud yuch bish bolgoson

1  |  0
Зочин(59.153.86.32) 2021 оны 10 сарын 09

Сагасан харгис ярагчин өөрөө үхээч айлын амьдралыг орвонгоор нь эргүүлснээ ойлгох чадваргүй тэнэг бөхбух

0  |  0
mgl emegtei(66.181.176.13) 2021 оны 10 сарын 09

Хайран сайхан залуу, эцэг, нөхөр... Энэ айлын амьдрал орвонгоороо эргэлээ... Солонгосоос босож ирнэ гэдэг найдлага бага шүү. Тэд чинь хүний амийг тээгээд л мөнгийг нь дуустал амьсгаатай нь байлгаад амьд ургамал болчихсон ч найдлага төрүүлээд л байдгийг манайхан мэддэг болсон. Хагас жил ухаангүй байсан бас тархиндаа тийм их гэмтэл авсан хүн амьд гарлаа ч үр хүүхэд хань ижлийнхээ нүдэнд харагдаж сэтгэлийг дэвтээнэ үү болохоос өөрөөр өр өвдмөөр ...

1  |  0
жонхуу(192.82.89.143) 2021 оны 10 сарын 10

тэри1 юм нь үхчихээсээ 2 таарсан амьтан 2 лаа хэрэггүй жонхуугийн бөгс долоож явдаг юмнууд

0  |  2
Иргэн(202.126.89.167) 2021 оны 10 сарын 09

Эргүү чинь гарч ирэнгүүтээ Олимпийн хорооны даргын суудалтайгаа зууралдаад шаас. Тэр хүртэл нь, Энхбатыг зодсоны дараа хүртэл за яах вээ л гэж бодож явсан даа

2  |  0
Зочин(122.201.31.87) 2021 оны 10 сарын 09

Алаачээ наад бузрыгаа АЛААД ХАЯ

1  |  0
(122.201.22.170) 2021 оны 10 сарын 19

Жирийн нэг иргэд ингэсэн бол урьдчилан хорих төв гэдэгт ясаа цайлгаж байгаа. Ард иргэд чинь ийм илэрхий юманд шударга бус хандаж байгаад чинь л дургүйцээд байгаа юм.

4  |  0
z(64.119.16.146) 2021 оны 10 сарын 09

chi bol zvhgeer pizda

1  |  0
zochin(64.119.16.146) 2021 оны 10 сарын 09

davarsan golgiig tertee tergvu ard tumen budaa bolgonoo

1  |  0
Top