Одоогоос жил гаруйн өмнө буюу өнгөрөгч 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэгт байрлах “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс 25 настай эмэгтэй О сураггүй алга болсон тухай мэдээллийг өмнө нь хүргэж байсан.
Дээрх эмэгтэйг онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагаас хоёр сар гаруйн хугацаанд эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр ажиллагааг зогсоосон байдаг.
Тэгвэл өнгөрсөн шөнө дээрх эмэгтэйн цогцос Налайх дүүргээс олдсон байна. Талийгаачийн цогцсыг хоёр метрийн гүн ухсан жорлонгийн нүхнээс гарган авчээ.
Тодруулбал, “Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Ээлтэй гэх газарт цогцос байж болзошгүй байна” гэх дуудлага дүүргийн цагдаагийн газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу албаныхан хэргийн газарт очиход жилийн өмнө сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан 25 настай О-ийн цогцос болох нь тогтоогдсон байна.
Одоогоор цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлж, үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба талийгаач нас бараад удсан гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
1 har mashintai yum dagaad byasalgal gej hudlaa heleed yavaad baidag baisan,ter chigtee byasalgalin orond ochson bn
Хөөрхий дээ эцэг эх нь ямар хэцүү байсан болоо, цогцосыг нь ч болов олсон нь яамай даа, сураг ажиг үгүй хүн хүлээх там шүү дээ, ийм хөөрхөн охид алуурчидын золиос болоод байна даа, ягаад мөрдөхгүй байна
Нэг гаж донтой цуврал алуурчин байна даа. Нэгжинд гарсан бүсгүй энэ бүсгүй 2 нэг хүний золиос байж магадгүй
бусдад хорлогдсон байна даа