Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дархлаа нь аажим болон хэт суларсан хүмүүст ковид-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунг хийхийг зөвлөжээ.
ДЭМБ-ын дархвар судлаач шинжээчдийн стратегийн зөвлөлдөх багаас гаргасан зөвлөмжид вакцины өмнөх тунгаа хийлгэсэн ч хүнд хэлбэрийн ковидоор өвдөх эрсдэл өндөр өндөр хүмүүст онцгой нөхцөлд хэрэглэх жагсаалтад орсон аль нэг вакцинаас сонгон, нэмэлт тун хийлгэхийг санал болгохыг зөвлөсөн байна.
“Sinovac”, “Sinopharm” зэрэг идэвхгүйжүүлсэн вакцины хувьд нэмэлт тун хийлгэхдээ мөн төрлийн буюу идэвхгүйжүүлсэн вакцинаа сонгохыг 60 болон түүнээс дээш насныханд зөвлөжээ.
ДЭМБ-ын шинжээчид вакцинжуулалтад хүн амын эрсдэлтэй бүлэг болон насанд хүрсэн бүх хүмүүсийг хамруулахыг зөвлөсөн байна. Ингэхдээ ДЭМБ 2022 оны дунд үе гэхэд дэлхийн бүх улс орон хүн амынхаа 70-аас доошгүй хувийг вакцинд хамруулсан байх зорилтыг дэвшүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )