Хятадад шинэ төрлийн коронавирусний халдварын тоо эрс буурч, намдаад байсан билээ. Гэвч сүүлийн үед дотоодын халдвар дахин гарч эхэлсэн тул Засгийн газраас хатуу арга хэмжээ авахаар болсон байна.
"Синьхуа" агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах хороо, Халдварт өвчин хяналтын улсын газраас COVID-19 халдвар шинээр гарсан дөрвөн мужид ажлын хэсэг илгээсэн байна.
Энэ дөрвөн мужид Өвөр Монгол, Ганьсу, Шэньси, Ниншя - Хотонгийн өөртөө засах орон гэсэн Баруун хойд хэсгийн нутаг багтжээ.
Сануулахад, коронавирусний халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэний улмаас БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоож, үүнээс үүдэн Замын-Үүд, Эрээний боомтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ямартай ч төр засагтэй улс өөр байдгийг л харууллаа . Хятадууд өөрийн иргэд болоод хил залгаа хөршийнхөө эрүүл мэндийг аль алийг бодолцсон цогц байдлаар шинжлэх ухаанчаар хандаж байгааг л харлаа.манай сэтгүүлчидийн ярилцлаг,өгч байгаа мэдээ нэг тиймхэн бусдаас өө хайсан,хятадууд биднийг өвчнөөр далимдуулж хааж боож байгаа мэт өнгө аясаар өдөр тутмын хоол ярьсан ядмагхан асуулт асууж байх юм