ХӨЛ ХОРИО тогтоосон ЭРЭЭН хотод 4 хүнээс халдвар илэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 19-нд Хятадад коронавирусний халдварын 9 тохиолдол бүртгэгдсэн тухай мэдэгдлээ.

Энэ нь есдүгээр сараас хойш нэг өдөрт хамгийн олон халдвар бүртгэгдсэн тохиолдол болж байгаа юм.

Ройтерс агентлагийн мэдээлснээр энэ есөн тохиолдлын хоёр нь Өвөр Монголд илэрсэн байна.

Монгол, Хятадын хил дээрх Эрээн хот (боомт) коронавирусний халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэний улмаас БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоож, үүнээс үүдэн Замын-Үүд, Эрээний боомтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. 

Тус боомтын 76 мянган иргэнд энэ сарын 13-19-ний хооронд хийсэн шинжилгээгээр нийт 4 хүн халдвар  авсан нь тогтоогдоод байна. 

Өнөөдрийн байдлаар Эрээнд олон нийтийн үйлчилгээний газруудыг хааж, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд машин нэвтрүүлэхгүй хэвээр байна. 
 


Хятадад шинэ төрлийн коронавирусний халдварын тоо эрс буурч, намдаад байсан ч сүүлийн үед дотоодын халдвар дахин гарч эхэлсэн тул Засгийн газраас хатуу арга хэмжээ авахаар ажиллаж байна. 

"Синьхуа" агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах хороо, Халдварт өвчин хяналтын улсын газраас COVID-19 халдвар шинээр гарсан дөрвөн мужид ажлын хэсэг илгээжээ. 

Энэ дөрвөн мужид Өвөр Монгол, Ганьсу, Шэньси, Ниншя - Хотонгийн өөртөө засах орон гэсэн Баруун хойд хэсгийн нутаг багтаж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хилэ нээхгүй(103.212.118.206) 2021 оны 10 сарын 19

Хятад хилээ нэххгүй юм байна

0  |  0
Top