Урт хугацаанд тайван байсан Бээжин хотод коронавирусний халдварын нэг тохиолдол бүртгэгджээ.
“CGTN” телевизийн мэдээлснээр, Ганьсу мужаас ирсэн нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул түүний оршин суудаг Фэнтай дүүрэгт хавьтагчдыг тогтоох, халдвар хамгааллын арга хэмжээг шуурхай авч байна.
Түүнтэй хамт Ганьсу мужаас ирсэн гадаадын сурвалжлагчдыг хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлаад байна.
Тэд “Шэньжоу-13” хөлөг онгоц хөөргөх үйл явдлыг сурвалжлахаар Ганьсу мужид ажиллажээ.
БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, мягмар гарагт эх газрын Хятадад нийт 25 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс ес нь дотоодын халдвар, бусад нь зөөвөрлөгджээ.
Түүнчлэн шинж тэмдэггүй 19 тохиолдол батлагдсанаас 17 нь зөөвөрлөгдсөн, хоёр нь дотоодын халдвар байна. Одоогийн байдлаар, нийт 356 шинж тэмдэггүй өвчтөн эмчийн хяналтад байна гэж тус хорооноос мэдээлжээ.
Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад нийт 96571 халдварын тохиолдол бүртгэгдэж, 4636 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 3 )
Hyatadad irged n jyràmtai degtei manaihan l zambraagvi dyraaraa dyrgisan amitad
Бас л сайн арга хэмжээ авч чадаж байна шүү
Haha