СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хардалтын улмаас эхнэрээ хөнөөж, дагавар охиноо хутгалжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Өчигдөр буюу аравдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины хэрэг гарчээ.

Тодруулбал, Цайзын … тоотод оршин суух 41 настай эрэгтэй Я гэгч нь эхнэрээ хутгалж амь насыг нь хохироогоод дагавар охин болох 19 настай Б-г нэг удаа хутгалж гэмтээсэн байна.

Болсон явдлын тухай тус айлын бага хүү нь хөршдөө очиж мэдэгдсэнээр, хөрш нь цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаагийнхныг хэргийн газарт очих үед сэжигтний эхнэр газар дээрээ нас барсан байсан гэх ба дагавар охин нь цус алдсан байжээ. Улмаар гэмтсэн охиныг Цэргийн төв эмнэлэгт яаралтай хүргэсэн гэх ба одоогоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Шалгалтын явцад, хэрэг гарах үед сэжигтэн этгээд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ хардаж, ийнхүү амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ. Одоогоор сэжигтэн этгээдийг эрүүлжүүлж, саатуулаад байгаа ба Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.155) 2021 оны 10 сарын 20

Яана даа энэ нийгмийг битгий хүүхдэдээ хойд эцгийн гар үзүүлээчээ цаазал муу новшийг

0  |  0
1(103.9.90.130) 2021 оны 10 сарын 20

араатан

0  |  0
Монгол(103.212.118.210) 2021 оны 10 сарын 20

Аргагүй л монгол хүн юм даа.

0  |  1
bii(202.21.108.242) 2021 оны 10 сарын 19

teneg mal

0  |  0
Top